Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
СҮРЭНХҮҮ Жамъяндоржийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

СҮРЭНХҮҮ Жамъяндоржийн
/1949/. Төв аймгийн Сэргэлэн сум. Дорнод аймгийн Геологийн удирдах газрын өрмийн ахлах мастер байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1981-07-09. №232/.
    Чойрын геологийн ТМС-ийг 1967 онд төгсөөд Дорнод аймаг дахь Геологийн удирдах газарт өрмийн мастер, ахлах мастераар ажиллажээ. Хатуу чулуулагтай газар өрөмдөх улсын дээд амжилтыг 1971 онд ахиулан хагас жилд 600 гаруй уртааш метрт хүргэж, өрөмдлөгийн сарын дээд амжилтыг 952 метрээр тогтоосон, 1974 онд алмазат өрөмдлөгийн аргыг манай орны нөхцөлд анх амжилттай туршин хэрэглэж цаашид ашиглах боломжтойг үзүүлсэн зэргээр хөдөлмөрийн гарамгай амжилт гаргажээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН, МХЗЭ-ийн их хурал, ДЗО-ны Берлиний их наадамд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats