Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ПҮРВЭЭ Чойенгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ПҮРВЭЭ Чойенгийн
/1946/. Хөвсгөл аймгийн Их-Уул сум. Налайхын нүүрсний уурхайн хоногийн нэгдсэн бригадын дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1981-07-09. №232/.
    Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилийн дунд сургуулийг 1965 онд төгсөөд Налайхын уул, уурхайн ТМС-д орж суралцан уул нэвтрэлтийн комбайнч мэргэжлээр төгссөн. ЗХУ-ын Новокузнецк хотод хагас жил дадлага хийж мэргэжлээ дээшлүүлсэн байна. 1966 оноос Налайхын нүүрсний уурхайд өрөмдлөгийн комбайны машинч, хоногийн нэгдсэн бригадын даргаар ажиллажээ. Цагийн сүлжээний график боловсруулж, ажлыг өдөрт нь тооцоолох маягт зохиож хөтлөснөөр эдний бригад жилд 20 мянган төгрөгийн хэмнэлт гаргах болжээ. Уурхайн гүнд комбайнаар уул нэвтрэн малтах босоо, хөндлөн огтлолын технологи санаачлан боловсруулж нэвтрүүлснээр хөдөлмөрийн бүтээмжийг 21 хувь дээшлүүлжээ. Уурхайн гүнд өрөмдлөгийн ОМКТМ комбайныг суурилуулахад оролцож, чадамгай эзэмшин, хамт олноо сайтар зохион байгуулж хөдөлмөрийн гарамгай амжилт гаргажээ. Ардын Их Хурлын депутатаар 2 удаа сонгогдож, МАХН-ын XVII, XVIII их хуралд төлөөлөгчөөр оролцсон байна. Сүхбаатарын одон, бусад одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats