Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
АВАРЗЭД Үлэмжийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

АВАРЗЭД Үлэмжийн
/1929-1991/. Хөвсгөл аймгийн Галт сум. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум, нэгдлийн дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1983-11-01. №218/.
    1967 онд ХААДС төгссөн. Зоотехникч мэргэжилтэй. 1945-1962 онд Хөвсгөл аймгийн Зүрх сумын бага сургуулийн багш, аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газарт байцаагч, ахлах байцаагч, Бүрэн суманд нягтлан бодогч, 1957-1962 онд аймгийн Намын хороонд хөдөө аж ахуй эрхэлсэн зохион байгуулагч, 1966 оноос Цагаан-Уул сум, нэгдлийн дарга, Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны дээд зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга, ХААН банкны захирлаар ажилласан байна. Орон нутгийн төр, захиргааны байгууллага, хөдөө аж ахуйн нэгдлийг чадварлаг удирдаж нэрд гарсан удирдах ажилтан зохион байгуулагч ажээ. Зах зээлийн гарааны үед Хөдөө аж ахуйн банкийг үүсгэн байгуулалцжээ. МАХН-ын дэргэдэх Ахмадын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Цагаан-Уулд байхдаа Өмнөговиос ингэ, буур, Баянхонгороос буур, Өвөрхангай аймгийн Уянга, Сант, Архангай аймгийн Тариат, Хангай сумаас бух, Баян-Өлгийгөөс ухна, Увсаас хуц авч үржилд ашиглан малынхаа чанарыг сайжруулж, туслах үйлдвэрлэлийг хөгжүүлж хүн бүрийг ажилтай болгосноор нэгдлийн үйлдвэрлэлийн үр ашиг, чанарыг сайжруулж, улсад мөнгөн орлогоороо нэг, малаараа хоёрдугаарт ордог том аж ахуй болгосон байна. Ардын Их Хурлын депутат, Ардын Их Хурлын Тэргүүлэгч гишүүнээр сонгогдож, ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцжээ. МАХН, нэгдэлчдийн их хурлуудад төлөөлөгчөөр оролцож Намын Төв Хорооны болон Намын бага хурлын гишүүнээр сонгогдож байжээ. Мөн МҮЭ-ийн VII их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats