Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ДАГВА Цэрэндоржийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАГВА Цэрэндоржийн
/1933/. Дундговь аймгийн Хулд сум. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Хөгжил” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1986-04-03. №78/.
    Орон нутагтаа мал маллан аж төрж байгаад 1957 онд одоогийн Эрдэнэдалай сумын нэгдэлд элсч адуучин, хоньчноор ажиллахдаа аймагтаа анх социалист хөдөлмөрийн бригад байгуулж ахлан 1000 толгой адуу маллаж “Мянгатын бригад” хэмээн алдаршиж, хашаа хороо, худаг ус, агуулах байр гэхчлэн суурьт шаардлагатай материалын зүйлийг өөрсдийн хүчээр барьж тохижсон эднийх 1970 оноос хонин сүрэг маллаж, VI, VII таван жилд 873-1051 эр, сувай бог малыг хорогдолгүй маллаж, нэгжээс дунджаар 1199 гр уртын ноос, 346 гр ноолуур ашиглаж, улсын бэлтгэлд хаврын жингээр хонийг 41,8, ямааг 32,3 кг жинтэй тушааж, 10 жилд нэгдлийн дундажтай жишихэд бэлтгэлээс 643 хонь, 150 ямаа хэмнэсэн байна. Улсын аварга малчин. Ардын Их Хурлын депутатаар 2 удаа сонгогдож, МАХН-ын XVII, XVIII их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, хошой “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats