Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ХАЛТАРХҮҮ Гончигийн
 /1946/. Архангай аймгийн Цахир сум. Улаанбаатарын мах, консервын комбинатын ажилчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1986-04-03. №78/. Эмэгтэй.
    Улаанбаатар хотод Хөнгөн, хүнсний техникумыг 1961 онд төгсөөд Улаанбаатар хотын Мах, консервын комбинатын эхлэн боловсруулах цехэд ажилчин болсноос хойш үйлдвэрийнхээ хамгийн нарийн чухал дамжлага дээр ажиллаж, түүний технологийг нэгбүрчлэн мэддэг, амьдралд чадамгай хэрэглэдэг мэргэшсэн ажилчин болсон байна. ЗХУ, БНАГУ, Унгар улсад дадлага хийж мэргэжлээ чамбайруулсан байна. Улсын хөдөлмөрийн аварга болжээ. VI, VII таван жилд бусад ажилчдын дунджаас 2,7-2,9 дахин их бүтээмжтэй ажиллаж, 31 жил 10 сарын ажил хийсэн байна. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XVIII их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats