Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ДОРЛИГСҮРЭН Очирын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДОРЛИГСҮРЭН Очирын
/1932-2000/. Булган аймгийн  Сайхан сум. Зүүнхараагийн хүнсний комбинатын дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1986-04-03. №78/.
    Хөдөлмөрийн гараагаа 1950 онд Булган аймгийн Хүнсний комбинатад ажилчнаар эхэлж мастер, эдийн засагч, даргаар дэвшиж Булган, Хэнтий аймгийн үр тарианы агуулах, гурилын үйлдвэр, Дорнод аймгийн мах комбинат, Зүүнхараагийн спиртийн үйлдвэр, “Спирт бал бурам” комбинатын даргаар тасралтгүй 30 гаруй жил ажиллаж хүнсний аж үйлдвэрийг хөгжүүлэхэд хүч зүтгэлээ зориулсан, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дорвитой алхмууд хийсэн шилдэг удирдах ажилтан байжээ. “Бүтээлч даалгавар”, “Ээлж хоорондын гэрээ” гэх мэт үйлдвэрлэл технологи, хөдөлмөр зохион байгуулалтын тэргүүн туршлагууд гаргасныг хүнсний үйлдвэрлэлийн салбарт өргөн нэвтрүүлжээ. Ажилласан хугацаандаа ажлаараа хоцорч байсан хүнсний болон гурилын 4 үйлдвэр, 1 мах комбинатыг богино хугацаанд тэргүүний үйлдвэрийн зэрэгт хүргэж, улсын даалгаврыг сайн биелүүлсэн байна. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats