Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЧУНАГ Гүндийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЧУНАГ Гүндийн
/1934/. Ховд аймгийн Дарви сум. Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйн төмсний бригадын дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1986-04-03. №78/.
    Борнуурын сангийн аж ахуйд 1954 оноос ногоочин, тракторч, бригадын даргаар 30 гаруй жил ажиллахдаа VI, VII таван жилд бригадаараа 850 га талбайд төмс тариалж, нэг га-гаас 147,6-190,6 центнер ургац авч, төлөвлөгөөгөө 120,9-163,2 хувь биелүүлж, төлөвлөгөөнөөс 38,8 мянган тн төмс илүү хурааж, 1980 онд бүтээгдэхүүний улсын аттестатчиллаар алтан медаль авсан байна. Бригадаараа 1971-1985 оны 15 жилд ашгийн төлөвлөгөөг 40 хувь буюу 22,5 сая төгрөгөөр давуулж, гурван таван жилийн гавшгайч хамт олон болжээ. Улсын ургацын 9 удаагийн аварга тариаланч тэрбээр Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XVII, XVIII их хуралд төлөөлөгчөөр оролцсон байна. Сүхбаатарын одонгоор хоёр удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, хошой “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats