Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ГАЛСАН Шаравын
/1943/. Завхан аймгийн Баянтэс сум. Улаанбаатар хотын Барилга трестийн нэгдсэн бригадын дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1986-09-26. №167/.
    ЗХУ-д /хуучин нэрээр/ 1962-1964 онд барилгын ТМС-д суралцаж төгссөн. Барилгачин мэргэжилтэй. 1958 оноос Улаанбаатар хотын барилга трестэд туслах болон жинхэнэ ажилчин, нэгдсэн бригадын дарга, зах зээлд орсноос хойш “Гангар констракшн” ХХК-д удирдах ажил хийж иржээ. Долдугаар анги төгсөөд барилгад ирсэн 15 залууг нэг бригад болгон удирдаж хос мэргэжил эзэмшүүлж ажиллан “Тэргүүний ажилчин залуу” алтан медальт залуучуудын гавшгайч хамт олон болгосон, ажлын байр, барилгын талбайг эмх цэгцтэй болгож, материал, түүхий эдийг зөв байрлуулж, илүү ашиггүй хөдөлгөөн, хөдөлмөр гаргахгүйгээр ажлаа зохион байгуулж цагийн нягтралыг сайжруулсан байна. VI, VII таван жилд бригадаараа 19,9 сая төгрөгийн ажил гүйцэтгэж төлөвлөгөөг 110 хувь биелүүлсний дотор 13 жил 1 сарын ажил хийжээ. Улаанбаатар хотод 170 барилга барилцаж, Дархан, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Хөвсгөл аймагт барилгын ажлыг удирдан зохион байгуулж, барилгуудыг чанарын өндөр үнэлэлттэй хүлээлгэн өгч байсан, барилгын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, залуу барилгачдыг ажил мэргэжилд нь сургаж дадлагажуулахад олон жилийн хүч зүтгэлээ, мэдлэг мэргэжлээ зориулсан ахмад ажилтан ажээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats