Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ДАШДОРЖ Гэндэнгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАШДОРЖ Гэндэнгийн
/1935/. Дундговь аймгийн Цагаан Овоо / Эрдэнэдалай/ сум. УБТЗ-ын зүтгүүрийн депогийн засварчин байхдаа Монгол Улсын хөдөлмөрийн баатар / 1988-08-01.№108/
Улаанбаатар-Налайхын нарийн төмөр замд 1953 онд ажилд орж манаач, зөрлөгийн жижүүрээр ажиллаж байгаад Төмөр замын сургууль комбинатын илчит тэрэгний засварчны дамжаанд суралцаж мэргэжилтэй болжээ. 1957 оноос Улаанбаатар төмөр замын зүтгүүрийн депод засварчин, мастераар насны тэтгэвэрт гартлаа ажилласан байна. Энэ зуурт ЗХУ-ын /хуучин нэрээр/ Астрахань хотод хагас жилийн дамжаанд суралцаж мэргэжлээ дээшлүүлжээ. Нэг зүтгүүр наад зах нь 1500 гаруй эд анги болж задарна . Тэр бүгдийг нарийвчлан үзэж засч тохируулж, эргүүлж угсрах чимхлүүр, нарийн, нүсэр ажлыг агрегатын аргаар богино хугацаанд чанартай хийж гаршсан алдарт ажилчин ажээ. Цахилгаан хөдөлгүүрийн якорын холхивчийг суулгах, сугалж авах хэрэгслүүд, пүршин зөөлөвчийг солих төхөөрөмж, угсрах үед холхивчуудыг эвдэрч гэмтэхээс хамгаалдаг чиглүүлэгч зэрэг олон зүйл санаачлан үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. МАХН-ын Онц их хуралд төлөөлөгчөөр оролцсон байна. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats