Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЯДАМХҮҮ Оршихын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЯДАМХҮҮ Оршихын
/1931-1995/ Говь-Алтай аймгийн Бугат сум. Говь-Алтай аймгийн Бугат сум, нэгдлийн дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1989-11-11.№178/
    Улаанбаатарт Багшийн сургуулийг 1956 онд, МУИС-ийг 1966 онд төгссөн. Багш мэргэжилтэй. 1948-1959 онд Говь-Алтай аймгийн Бугат, Алтай, Төгрөг сумын сургуульд багш, захирал, 1959-1961 он Биж-Алтай сумын намын үүрийн нарийн бичгийн дарга, 1966-1990 онд Бугат сум, нэгдлийн дарга, 1990 оноос нас бартлаа мөн сумын нэгдлийн даргаар ажиллажээ. Хариуцсан “Социализмын зам” нэгдлийг 1990 он гэхэд 16 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, жилдээ 5,3 сая төгрөгийн мөнгөн орлоготой, 1,4-1,8 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилладаг том аж ахуй болгож хөгжүүлсэн байна. Малчидтайгаа 1988 оноос энгийн гэрээтэй ажиллаж, тэднийг малжуулах чиглэл барьж хэрэгжүүлж, илгээлтийн эзэн залуу малчдыг дэмжин тэтгэж иржээ. Нэгдэлжих хөдөлгөөн ялсны 30 жилийн ой угтсан уралдаанд тус нэгдэл улсад шалгарч хоёрдугаар байр эзэлжээ. Ардын Их Хурлын депутатаар хоёр удаа сонгогдож 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats