Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ОСГОН Навааншаравын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ОСГОН Навааншаравын
/1957/. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн саальчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1989-11-11. №178/. Эмэгтэй.
    Бүрэн бус дунд сургуулийг 1973 онд төгсөөд МХЗЭ-ийн илгээлтээр төрөлх сумынхаа “Сүхбаатарын зам” нэгдлийн үйлдвэрлэлд хуваарилагдаж саальчнаар ажиллажээ. Нутгийн 15 үнээ хариуцаж, жил бүр эх, төлийн хорогдолгүй, нэгжээс 1073-1200 литр сүү сааж, 1972-1979 оны хоорондох 8 жилд даалгавруудаа үзүүлэлт бүрээр 100-300 хувь биелүүлж, улмаар 1982 онд “Мянгат саальчны төлөө” залуучуудын гавшгайч бригад санаачлан байгуулж сумынхаа саалийн үнээний 90 хувийг хариуцан ахалж ажиллан, 1980-1985 онд даалгавраасаа 7300-10300 литр сүү давуулсан амжилтуудаа дараах жилүүдэд ахиулан бататгасан байна. Улсын хошой аварга малчин. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XIX, МХЗЭ-ийн XVIII их хурлуудад төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, ойн хүндэт медалиуд, 1983 онд МХЗЭ-ийн нэрэмжит шагналаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats