Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
БОРХҮҮ Гончигийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БОРХҮҮ Гончигийн
/1942/. Баян-Өлгий аймгийн Алтай сум. Баян-Өлгий аймгийн Алтай сумын “Ялалтын оргил” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1990-07-07. №162/.
    Алтай сумын “Ялалтын оргил” нэгдэлд 1963 оноос малчнаар ажиллаж урьд олсон амжилтаа хамгаалан 1984-1986 оны гурван жилд 618-650 эм хонь, ямаа хорогдолгүй маллаж, 100 эх бүрээс 100-108 төл бойжуулж, үйлдвэрлэлийн даалгавруудаа 121-127,1 хувь биелүүлж улсын хошой аварга малчин болсон амжилтаа дараах жилүүдэд бататган хамгаалж хөдөлмөрийн өндөр амжилт гаргаж энэ эрхэм хүндэт алдар цол хүртжээ. Ингэхдээ 1980-1989 оны 10 жилд жил бүр 552-646 хонь маллаж хорогдолгүй онд оруулж, 100 эх тутмаас 101,6 хурга бойжуулж, даалгавраасаа 411 төл илүү бойжуулж, үйлдвэрлэлийн даалгаварт бүтээгдэхүүнүүдээ үзүүлэлт бүрээр давуулан биелүүлж, 1975-1989  оны 15 жилд улсад илүү тушаасан бүтээгдэхүүн, хэмнэсэн малаас 147,4 мянган төгрөгийн нэмэгдэл ашгийг нэгдэлдээ оруулсан байна. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats