Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАЛДОРЖ Самбын
/1948/. Төв аймгийн Дэлгэрхаан сум. Улаанбаатар хотын IV цахилгаан станцын турбины машинч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1991-05-07. №80/.
    Цэргийн албыг барилгын цэрэгт хаагаад 1967 оноос Улаанбаатар хотод Төмрийн завод, улмаар I, IV цахилгаан станцад турбины машинчаар ажилласан байна. 2-3 машин дээр ажиллаж дөрвөн таван жилд 38 жилийн ажил хийж, 819,6 мянган төгрөгийн түлш хэмнэж, дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчийг 1,3 хувь бууруулж 5,5 сая, цахилгаан эрчим хүч, уур усны алдагдлыг 0,5 хувь багасгаж 31,8 мянган төгрөгийн хэмнэлт гаргажээ. Эрчим хүч үйлдвэрлэлтэд чанарын хяналт тавьж тооцоотой ажиллах санаачилга гаргасныг салбарынхан нь дэмжин нийтийн үйлс  болгожээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН, МХЗЭ-ийн их хурлуудад төлөөлөгчөөр оролцсон байна. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats