Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ГОМБОЖАВ Дамдинжавын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ГОМБОЖАВ Дамдинжавын
/1933-1995/. Баянхонгор аймгийн Галуут сум. Хэнтий аймгийн Чандганы сангийн аж ахуйн дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1991-07-03. №134/.
    1965-1967 онд Намын дээд сургуулийн нам, улсын ажилтны хоёр жил, 1972-1976 онд үндсэн дөрвөн жилийн ангид суралцаж төгссөн. 1953 оноос Галуут сумандаа багийн ахлах ухуулагч, худалдааны агент, нэгдлийн бригадын дарга, ерөнхий нягтлан бодогч, орлогч дарга, 1962 оноос аймгийнхаа Баянбүрд, Баацагаан, Өлзийт сум, нэгдлийн дарга, 1980 оноос Хэнтий аймгийн Өлзийт сум. Чандганы сангийн аж ахуйн дарга, 1993 оноос Хөдөө аж ахуйн банкны харьяа “Алтан сан” компанийн захирал, мөн банкны туслах аж ахуйн даргаар нас бартлаа ажилласан байна. Ардын Их Хурлын депутатаар 4 удаа сонгогдож, 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцжээ. МАХН-ын XVI-XX их хурлуудад төлөөлөгчөөр оролцсон байна. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, “Атарчдын алдар” медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats