Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
БАЯНМӨНХ Хорлоогийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАЯНМӨНХ Хорлоогийн
/1944/. Увс аймгийн Хяргас сум. Үндэсний биеийн тамирын дээд сургууль, “Шонхор” клубийн захирал байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1992-06-18. №90/, Гавьяат тамирчин /1971-09-10. №45/.
    Улаанбаатар хотод Багшийн сургуулийг 1964 онд, дараа нь УБДС-ийг төгссөн. Түүх, газар зүйн болон биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй. “Монгол үндэсний бөхийн барилдааны өв уламжлал, арга мэхийн сурган хүмүүжүүлэх зарим асуудал” сэдвээр сурган хүмүүжүүлэх ухааны дэд докторын зэргийг 1994 онд хамгаалсан. Дэд профессор. Улсын шигшээ багийн тамирчин, УБДС, ХААДС-д багш, тэнхмийн эрхлэгч, 1988 оноос спорт сургалтын төвийн захирал, 1990 оноос биеийн тамир спортын “Шонхор” клубийн дарга, ахлах дасгалжуулагч зэрэг алба ажлыг хашсаар ирсэн. 1964, 1968, 1972, 1976, 1980 оны зуны олимпийн наадамд оролцсон чөлөөт бөхийн тамирчин. 1972 онд Мюнхений олимпоос мөнгөн медаль авсан. Бөхийн чөлөөт барилдаанаар 1975 онд Минскт болсон ДАШТ-ий аварга, 1971, 1974 оны ДАШТ-ий 2 мөнгө, 1975 оны Толидогийн Цагдаагийн дэлхийн аваргын тэмцээний хүрэл, 1973 оны Азийн АШТ-ий аварга, 1974 онд Тегеранд болсон АСН-дын аварга, самбо бөхийн 1974 оны дэлхийн аварга, 1975 оны мөнгөн медальтай, улсын 7 удаагийн аварга тамирчин ажээ. Төрийн их баяр наадамд 1963 оноос барилдаж 10 удаа түрүүлж, 9 удаа их шөвгийн дөрөвт үлдэж, 28 удаа шөвгөрсөн, Цагаан сарын барилдаанд 7 түрүүлсэн, 1963 онд улсын заан, 1966 онд арслан, 1968 онд аварга цол авсан далай, даян, даяар дуурсагдах, дархан аварга бөх билээ. 1990 онд анхны ардчилсан сонгуулиар Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцаж, ардчилсан намын их хурлуудад төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одонгоор хоёр удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, ЗХУ-ын /хуучин нэрээр/ спортын гавьяат мастер цол хүртжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats