Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ОЙДОВ Зэвэгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ОЙДОВ Зэвэгийн
/1949/. Өвөрхангай аймгийн Лүн /Хархорин/ сум. Бөхийн чөлөөт барилдааны улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1994-07-07. №76/, гавьяат тамирчин /1974-09-28. №259/.
    УБДС-ийг 1978 онд төгссөн. Биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй. Улсын шигшээ багийн тамирчин, УБДС-д багш, ерөнхий дасгалжуулагч, НИК бөхийн клубийн дасгалжуулагч, Энэтхэг улсад урилгаар дасгалжуулагч багшаар тус тус ажиллаж ирсэн. 1972, 1976, 1980 оны олимпод бөхийн чөлөөт барилдааны тамирчнаар, 1996 оны олимпод дасгалжуулагчаар оролцжээ. 1972 онд Монреальд болсон олимпийн мөнгөн медальтай. ДАШТ-д 6 удаа оролцсон. 1974, 1975 онд Стамбул, Минскт болсон ДАШТ-ий хошой аварга, 1976, 1977 оны ДАШТ-ий мөнгө, хүрэл, 1973, 1976 оны ах дүү армиудын “Нөхөрлөл” тэмцээний хошой аварга, “Интернационал” олон улсын тэмцээний 5 удаагийн, 1978 оны Азийн спортын наадам, 1973 оны Азийн АШТ, оюутны “Универсиад-77” тэмцээнүүдийн аварга, Болгар, Унгар, Румын, Германд болсон олон улсын тэмцээний аварга, улсын 7 удаагийн аварга бөх билээ. 1976 оны олимпийн наадмын Монгол Улсын тугч, улсын дөрвөн удаагийн шилдэг тамирчин, 20 дугаар зууны манлай тамирчин энэ алдарт бөх Сүхбаатарын одонгоор хоёр удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон болон олон улсын тэмцээний 25 алт, 8 мөнгө, 3 хүрэл медаль, 1970 оны “Нөхөрлөл” тэмцээний уран барилдааны тусгай шагнал, 1975 онд Ази, Африкийн орнуудын шилдэг бөхөд олгодог цом, МҮОХ-ны “Алтан очир” одонгоор шагнагджээ. Жил бүр нэрэмжит тэмцээн нь зохион байгуулагддаг уламжлал тогтжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats