Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
НОРОВБАНЗАД Намжилын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

НОРОВБАНЗАД Намжилын
/1931-2002/. Дундговь аймгийн Дэрэн сум. УАДБЧ-ын гоцлол дуучин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1997-03-27. №51/, Ардын жүжигчин /1969-12-19. №288/, Гавьяат жүжигчин /1961-07-03. №151/, Төрийн шагналт /1984/. Эмэгтэй.
    Бага сургууль төгсч мал маллаж байгаад 1949-1954 онд Дундговь аймгийн клуб, соёлын ордонд жүжигчин, 1954-1957 онд мөн аймгийн ҮЭ-ийн зөвлөлд бичээч, 1957 оноос УАБДЧ-д насны тэтгэвэрт гартлаа дуучнаар ажиллажээ. “Уяхан замбуу тивийн наран”, “Цэвцгэр хурдан шарга”, “Алтан богдын шил”, “Энх мэндийн баяр”, “Урьхан хонгор салхи”, “Сэрүүн сайхан хангай” зэрэг монгол ардын олон арван уртын дууг давтагдашгүй уран авьяас, чадал цартай эрхэмсэг хоолойгоороо дэлхийд дуурсгасан, орчин цагийн Монголын хөгжмийн сэтгэлгээг үндэсний өнгө төрхөөр баяжуулсан урлагийн алдарт мастер, ХХ зууны манлай уртын дуучин билээ. 1957 онд Москвад болсон ДЗО-ны VI их наадмын тэргүүн шагнал хүртэж, 1973 онд түүний дууны бичлэгийг ЮНЕСКО-гийн хөгжмийн алтан санд оруулж, 1993 онд Фукуокагийн Азийн соёлын шагналтан болсон дэлхийд нэрд гарсан дуучин байжээ. Монгол ардын уртын дууг үеэс үед дамжуулан өвлүүлэхийн төлөө хүч, авьяасаа зориулж олон шилдэг дуучдыг сурган дадлагажуулж, өсгөн хүмүүжүүлсэн багш, СУИС-ийн профессор байжээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats