Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ТҮДЭВ Лодонгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ТҮДЭВ Лодонгийн
/1935/. Говь-Алтай аймгийн Наран сум. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1998-02-24. №08/, Соёлын гавьяат зүтгэлтэн /1989-01-06. №01/, Төрийн шагналт /1971/.
    Улаанбаатар хотын багшийн сургууль, УБДС, Москвад Нийгмийн ухааны академи төгссөн. Багш мэргэжилтэй. 1967 онд “МАХН-аас утга зохиолын талаар явуулсан бодлого” сэдвээр хэл бичгийн ухааны дэд доктор, 1983 онд “Монголын утга зохиолын үндэсний болон интернационалч шинж” сэдвээр докторын зэрэг хамгаалжээ. Говь-Алтай аймагт багш, Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, “Үнэн” сонины нарийн бичгийн дарга, “Соёл, утга зохиол” сонины эрхлэгч, МАХН-ын Төв хорооны ажилтан, Монголын Зохиолчдын эвлэлийн хорооны орлогч дарга, дарга, МХЗЭ-ийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, “Үнэн” сонины ерөнхий эрхлэгчээр олон жил ажилласан. Одоо хувиараа “Дал” сониныг эрхлэн гаргаж, “Монголын хаадын сан”-гийн ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Олон улсын утга зохиолын академи болон Олон улсын мэдээллийн академийн гишүүн, Ардын Их Хурлын депутатаар 7 удаа, Ардын Их Хурлын тэргүүлэгч гишүүнээр удаа дараа сонгогдож, 1985-1992 онд Монголын парламентын бүлгэмийн даргаар ажилласан, 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан байна. МАХН-ын олон удаагийн их хуралд төлөөлөгчөөр оролцож, Намын Төв Хорооны орлогч болон жинхэнэ гишүүнээр удаа дараа, 1990 онд МАХН-ын Онц их хурлаас Намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүнээр сонгогдож ажилласан, 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан улс төрийн зүтгэлтэн, МХЗЭ-ийн Төв Хорооны бүгд хурал, Товчооны гишүүн, Монголын энхтайвны хорооны дарга, Ази, Африкийн орнуудын эв санааны нэгдлийн хорооны дарга, Монголын сэтгүүлчдийн холбооны дарга, “Монголын соёлын сан”-г санаачлан байгуулалцаж, тэргүүнээр нь тус тус ажилласан нийгмийн зүтгэлтэн. 1950-иад оноос уран бүтээлээ эхэлж олон шүлэг, өгүүллэг, тууж, эсээ, роман туурвиж “Нүүдэл суудал”, “Уулын үер” романаараа төрийн шагнал хүртсэн байна. Уран бүтээлийн бүрэн эмхэтгэл “Бүтээлийн чуулган” 25 боть хэвлүүлж, одоо ч туурвисаар буй ажээ. Нийгэм, улс төр, соёл, утга зохиол, шинжлэх ухаан, сэтгүүл зүй, олон улс гэхчилэн нийгмийн харилцааны олон салбарт нэгэн зэрэг хүртээмжтэй, үр бүтээлтэй ажиллаж нэрд гарсан том зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч энэ хүн Сүхбаатарын одонгоор гурван удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, МХЗЭ-ийн нэрэмжит шагнал болон ОХУ-ын “Улс түмний найрамдлын одон”, Болгарын “Кирилл Мефодий” одонгоор шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats