Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
БУМЦЭНД Цагааны
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БУМЦЭНД Цагааны
/1943/. Увс аймгийн Тэс сум. УБТЗ-ын зүтгүүрийн депогийн машинч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1998-07-17. №108/.
    Улаанбаатар хотод Төмөр замын техникумыг төгсөөд Сайншанд өртөөний депогоос хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. 1974 оны дөрөвдүгээр сарын 22-нд анх бие дааж илчит тэрэг жолоодсон машинч ажээ. 1980 онд Монголын төмөр замд “2м62м” серийн илчит тэрэг ирэхэд анх жолоодсон, Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн багийнхныг Монголд 1981 онд айлчлахад тэдний хөлгийг барьсан дурсгалтай үйл явдал түүний амьдралд цөөнгүй тохиолджээ. Илчит тэрэгний машинчаар 33 жил ажиллахдаа 1,5 сая км зам туулж, 933 мянган тн ачааг нормоосоо илүү тээвэрлэж, 208 тн дизелийн түлш хэмнэж, байгууллага, төмөр зам, улсын аваргаар 17 удаа шалгарсан байна. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats