Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЛУВСАНШАРАВ Дагвын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЛУВСАНШАРАВ Дагвын
/1926/. Хэнтий аймгийн Баянхутаг сум. УАДБЧ-ын зөвлөх удирдагч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /2000-12-26. №173/, Ардын жүжигчин /1981-07-25. №216/. Гавьяат жүжигчин /1957-10-17. №87/, Төрийн шагналт /1963/.
    Багадаа хийдэд шавилан сууж бурхны шашны ном үзэнгээ монгол бичгийг гэрийн сургалтаар сурчээ. 1954-1960 онд Москвад хөгжмийн дээд сургуульд суралцаж төгссөн. 1938 онд Өндөрхаанд нээгдсэн бичиг үсгийн түр сургуульд багшилж хөдөлмөрийн гараагаа эхэлсэн үеэс урлаг уран сайхныг сонирхож, тэнд байсан цэргийн клубийн хөгжмийн багш Г.Бирваа /Урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт хөгжмийн зохиолч/-гаар ноот заалгажээ. 1944 онд Улаанбаатар хотод ирж Улсын төв театрт хөгжимчнөөр орж, 1952 оноос Ховд аймгийн театрт уран сайхны удирдаач, 1960 оноос УХДТ, УАДБЧ-д /2 удаа/ уран сайхны удирдаач, хормейстер, Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн холбооны дарга зэрэг алба ажлыг насны тэтгэвэрт гартлаа хашжээ.  1948 онд ардын дуу “Хандармаа”-г хөгжимд найруулж, “Хурдан зээрд” дуу зохиож уран бүтээлээ эхэлснээс хойш ихэд түгсэн “Маамуу нааш ир”, “Би чамд хайртай”, “Усны тунгалаг Тамирын гол” зэрэг 400 гаруй дуу, “Шивээ Хиагт”, “Хан бүргэд”, “Нүцгэн ноён”, “Сүнжидмаа”, “Нарны домог”, “Бөртэ чоно”, “Хархорум” дуурь, дуулалт бүжгэн жүжиг, “Нүгэл буян”, “Өглөө” “Тэмцэл” уран сайхны болон баримтат олон киноны хөгжмийг зохиосон байна. “Монгол орон бат оршиг” магтуу болон дуунуудаараа төрийн шагнал хүртжээ.Уран бүтээлээ ардын дуу хөгжмөөс эх авч мэргэжлийн сонгодог урлагтай холбосон онцлогтой. Уран бүтээлээсээ дээжлэж “Дууны түүвэр”, “Хэрлэн”, “Нутгийн минь нар”, “Дуу, найрал дуу” түүвэр номууд хэвлүүлжээ. Ардын Их хурлын депутатаар сонгогдож байжээ. Сүхбаатарын одон, хошой “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ. Хүү Л.Даваахүү агсан нь хөгжмийн зохиолч, охин Л.Халиунсүрэн нь хөгжимчин.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats