Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
РАШ Раднаабазарын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

РАШ Раднаабазарын
/1953/. Дундговь аймгийн Эрдэнэдалай сум. УИХ-ын гишүүн байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /2004-10-07. №414/, Гавьяат тээвэрчин /1998-07-17. №109/.
    ЗХУ-ын /хуучин нэрээр Ленинград/ одоогийн Санкт-Петербург хотын Төмөр замын дээд сургууль, ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг төгссөн. Төмөр замын ашиглалтын инженер мэргэжилтэй. УБТЗ-ын Чойр, Толгойт өртөө, Ачаа тээврийн албаны ерөнхий инженер, МАХН-ын Төв хорооны зохион байгуулагч, Төмөр замын ХЭГ-ын нэгдүгээр орлогч дарга, 1991-2004 оны 10 дугаар сар хүртэл УБТЗ-ын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллажээ. 2004 оны сонгуулиар Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож төр түшилцэж байна. Улс орон эдийн засгийн хямралд ороод байсан хүнд үед УБТЗ хэмээх том айлыг хүлээн авч улсын эдийн засгийн гол өндөрлөгүүдийг холбосон, олон улсын тээврийн зах зээлд өрсөлдөх чадвартай, орчин үеийн техник, технологиор бэхэжсэн, үйлчилгээг чанарын түвшинд хүргэсэн, ажилчдынхаа нийгмийн асуудлыг үндсэнд нь шийдвэрлэсэн, монголын төмөр замын нэр хүндийг олон улсад таниулж, итгэлийг нь олж гадаадын түншүүдийн дэмжлэгийг олсон байгууллага болгож чадсан байна. 1998 онд гавьяат тээвэрчин болсноосоо хойших 6 жилд Улаанбаатар, Дарханы илчит тэрэгний болон вагон депо, Зүүнхараагийн депо зэрэг бааз үйлдвэрүүдэд өргөтгөл хийж, Хөтөлд төмөр бетон дэрний үйлдвэр байгуулж, Япон, Герман, АНУ, Хятад, Итали зэрэг орны орчин үеийн техник, технологийг нэвтрүүлсэн байна. Илчит тэрэгний тоог нэмэгдүүлснээр 1999 онд хоногт дунджаар 17 илчит тэрэг явдаг байсан бол 2003 онд 32 болж, ачаа тээвэрлэлт мөн хугацаанд 48,6 хувь өсчээ. Улаанбаатар-II, Түшлэг зэрэг 9 өртөө, зөрлөг шинээр нээж, шилэн кабелийн технологийг анх нэвтрүүлж, 1402 км урт кабель тавьж ОХУ, БНХАУ-тай шилэн кабелийн сүлжээгээр холбогдсон зэрэг олон ажил бүтээсэн байна. 1990 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцжээ. МАХН-ын сүүлчийн их хурлуудад төлөөлөгчөөр оролцож, Намын бага хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats