Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ХАЙДАВ Гонгорын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ХАЙДАВ Гонгорын
/1927/. Дундговь аймгийн Дэлгэрхангай сум. СУИС-ийн багш байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /2006-01-26. №13/.
    Москвагийн П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийг 1954 онд дуулаачийн мэргэжлээр төгссөн, манай ахмад дуурийн дуу дуулаачдын нэг ажээ. 1954-1983 онд УХДТ, УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаж “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, “Жаргалын зам” дуурийн Бор, П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Ленский, А.Бородины “Игорь ван” дуурийн Игорович зэрэг үндэсний болон сонгодог дуурийн 20 гаруй дүр бүтээж, урын сандаа нийт 400 гаруй бүтээлтэй болжээ. ДЗО-ны хэд хэдэн удаагийн их наадамд амжилттай оролцсон байна. Тэрбээр УДБЭТ-ын дэргэд гоцлол дуулаачдын студийг 1964 онд санаачлан байгуулж, дээд мэргэжлийн дуучдыг өөрийн оронд бэлтгэх үндэс суурийг тавьж, одоо болтол СУИС-д багшилж байгаа, профессор цолтой. Монголын орчин цагийн дуурийн урлагийг хөгжүүлэх, мэргэжлийн дуулаачдын залгамж хойч үеийг бэлтгэхэд хагас зуун жил хүчин зүтгэж, гарамгай хувь нэмэр оруулж байгаа дуурийн урлагийн томоохон зүтгэлтэн бөгөөд 1961 онд гавьяат жүжигчин, 1977 онд Ардын жүжигчин цол хүртэж, Сүхбаатарын одон, медалиудаар шагнагджээ. Хүү Х.Төмөрбаатар нь УГЖ, Хүү Х.Сэргэлэн нь хөгжмийн зохиолч.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats