Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
СҮХБААТАР Дамдины
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

СҮХБААТАР Дамдины
. /1893-1923/. Их хүрээний зүүн дүүрэг, Элбэг амгалан /одоогийн Амгаланбаатар/ гацаанд төрсөн. 1922 оны 9 дүгээр сарын 23-нд Ардын Засгийн газраас “Зоригт баатар” цол хүртээжээ.
Монгол ардын хувьсгалын гарамгай удирдагч, Ардын төр, МАН-ыг үүсгэн байгуулагчдын нэг, үндэсний баатар. Цэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошуу, эдүгээгийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутгаас амьдрахын эрхээр нүүж Их хүрээнд ирж суурьшсан ядуу ард Дамдин, түүний гэргий Ханд нарын хүү энэ хүн 1907-1909 онд Жамъян гүн хэмээх Хүрээний их бичгийн хүнээр монгол бичиг, тоо бодлого заалгажээ. 1909-1911 оны эцэс хүртэл өртөөнд улаач, Туул голд салчин зэрэг ажил хийж байгаад Богд хаант Монгол Улсын цэрэгт татагдаж 1911-1919 онд цэргийн алба хаахдаа бага даргын сургуулийг онц гарамгай суралцан төгсгөж салааны дарга, пулемёт сумангийн жагсаалын дарга болж эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэл гавьяа байгуулж Богд хааны зарлигаар удаа дараа шагнагджээ. 1919 онд Нийслэл хүрээний хэвлэлийн газар үсэг өрөгчөөр ажиллаж байхдаа С.Данзан нарын хамт Монголын анхны хувьсгалт нууц бүлгэмийг үүсгэн байгуулалцаж, 1920 оны 6 дугаар сарын 25-нд Зөвлөлт Орос улстай холбоо тогтоож тусламж эрэхээр одсон анхны долоон хувьсгалчийн нэг ажээ. 1921 онд Монгол Улсад ардын хувьсгал ялахад үүрэг гүйцэтгэжээ. Ардын журамт цэргийн ерөнхийлөн захирах жанжин /1921-1923/, Монгол ардын түр Засгийн газрын Тэргүүлэгчдийн дарга /1921 оны 4-7 дугаар сар/, Цэргийн яамны сайд /1921-1922 оны 12 дугаар сар/, Бүх цэргийн зөвлөлийн гишүүн /1921-1923/, МАН-ын Төв хорооны дэд тэргүүлэгч /1922-1923/, Намын Төв Хороо, Засгийн газрын гишүүн /1921-1923/-ээр ажилласан байна. Зөвлөлийн Засагт Холбоот Орос улс Улаан тугийн одонгоор шагнажээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats