Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
МАГСАРЖАВ Сандагдоржийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

МАГСАРЖАВ Сандагдоржийн
 /1878-1927/. Одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт сул гүн Сандагдоржийн гэрт төржээ. 1924 оны 4 дүгээр сарын 24-нд Ардын засгийн газраас “Ардын Хатанбаатар” цол хүртээжээ.
Монгол орныг Манжийн дарлалаас чөлөөлж, төрийн  тусгаар тогтнолыг байлдаж авахын төлөө тэмцэлд баруун хязгаарын батлан тохинуулах сайдын хувиар идэвхтэй оролцож, Ховд хотыг чөлөөлөх байлдааныг биечлэн удирдаж цэргийн авьяаслаг жанжин болохоо харуулсан тул Богд хаанаас “Хатанбаатар” цол олгосон байна. 1919-1920 онд хувьсгалчдын үйл ажиллагааг дэмжиж байсан учир тэр үед Нийслэл хүрээнд орж ирсэн хятадын харгисуудад баригдаж, хагас жил шахам мөрдөгдөн эрүү шүүлт үзэж байжээ. Түүнийг Барон Унгерн өөрийн тоглоомын засгийн газрынхаа Цэргийн яамны сайдаар томилсон ч тэрбээр цагаантны дуулгавартай зарц болохоос эрс татгалзсан ажээ. Иймд Барон Унгерн түүнд баруун хязгаарыг тохинуулан хамгаалах сайд гэсэн нэр зүүлгэж тус орны төвөөс зайлуулан Улиастайд суулгажээ. Магсаржав баруун хязгаарт үүрлэсэн цагаантны үлдэгдлийг устгах тэмцэлд оролцож Улаангомын орчим бугшиж байсан цагаантны генерал Бакичаар удирдуулсан цэргийн хүчийг устган даржээ. Магсаржавыг 1921 онд Ардын Засгийн газраас Цэргийн яамны дэд сайдаар, 1922 оноос жинхэнэ сайдаар томилон ажиллуулсан байна. Тэрбээр 1922 онд МАН-д шууд элсч 1924 онд МАН-ын Төв Хорооны гишүүнээр сонгогдсон байна. Нийтийн дайсныг дарах тэмцэлд идэвхтэй оролцсон учир Зөвлөлт Засгийн газар 1922 онд Улаан тугийн одонгоор, Монгол ардын Засгийн газар 1926 онд Цэргийн гавьяаны одонгоор шагнажээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats