Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ГОНГОР Шагдарын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ГОНГОР Шагдарын
 /1912-1992/. Хэнтий аймгийн Баянхутаг сум. Хязгаарын цэргийн Булан дэрсний харуулын постын дарга байхдаа  Монгол Улсын баатар /1936 оны нэгдүгээр сарын 29-ний 04 тоот шийдвэрээр.
1936 оны тавдугаар сард Баянтүмэн дэх танкийн салааны дарга нарын тусгай дамжаанд суралцсан. Булан дэрсний харуулын 3 дугаар салааны туслах, бага дарга байхдаа 1936 оны нэгдүгээр сарын сүүлчийн нэгэн цасан шуургатай шөнө хоёр байлдагчийн хамт хилийн эргүүлд гарч японы 10 орчим самурай хил нэвтрэхээр явааг илрүүлж нэгийгээ ар тал руу холбоо бариулахаар явуулж, хоёул үлдэн буудалцжээ. Буудалцах чимээнээр морьд нь үргэж холдсон учир явгарахгүйн тулд нөгөө цэргээ морьдоо хамгаалуулахаар явуулж, өөрөө ганцаар үлдэн дайсантай буудалцахдаа ганцаар байгаагаа мэдэгдэхгүйн тулд гурван дахаа хүн маягаар тавьж орхин дайсны ар хударгаар орж буудан олонхийг нь сөнөөхөд үлдсэн хэд нь амь зулбан зугтжээ. Ийнхүү эрэлхэг зориг самбаа гарган байлдаж гарамгай гавьяа байгуулсан байна. 1946 оны тавдугаар сар хүртэл ардын армид салааны даргаас нэгтгэл ангийн дарга хүртэл ажиллажээ. Монголын анчдын нийгэмлэгийг үүсгэн байгуулалцаж даргаар нь ажиллаж байжээ. Үндэсний сурын мэргэн харваач. “Тамсагбулагийн хязгаарт” дурдатгалын ном бичсэн нь 1984 онд Улаанбаатарт хэвлэгдсэн байна. Олон одон, медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats