Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ДАНДАР Лодонгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАНДАР Лодонгийн
. /1914-1986/. Булган аймгийн Бүрэгхангай сум. Матадын VIII дивизийн 17 дугаар морьт хорооны дарга байхдаа Монгол Улсын баатар /1939-09-07. №60, 1964-10-21. №172/.
Өнөөгийн Ховд аймгийн Цэцэг сумын нутгаас ядуу бүсгүй Ч.Маам нийслэл Хүрээ орж Богд хаанд мөргөж буян үйлдэхээр явах замдаа төрүүлж айлд үрчлүүлж орхисон энэ хүү 1934 оноос цэргийн алба хааж ЗХУ-д /хуучин нэрээр/ цэргийн дунд сургууль төгсчээ. 1939 онд Монгол Ардын Армийн Матадын 8 дугаар дивизийн 17 дугаар морьт хорооны штабын туслах, хороо, дивизийн захирагчаар ажиллаж Халхын голын байлдаанд анги нэгтгэлээ чадамгай удирдан ялалт байгуулсан, 1945 оны чөлөөлөх дайнд хороо командлаж оролцсон байна. Дайны дараа Монгол, Зөвлөлтийн найрамдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэгдэн хилсдэж улсын баатар цолоо Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1946 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 6 дугаар хуралдааны шийдвэрээр хураалгасныг 1964 онд сэргээн олгосон ажээ. Энх цагт улсын болон цэргийн байгууллагад жолоочоос гарнизоны дарга хүртэл олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан бэлтгэл хурандаа байлаа. Монгол, Зөвлөлтийн олон одон, медалиар шагнагджээ. “Гал дөлөн дунд” хэмээх дурдатгалын ном бичиж 1989 онд Улаанбаатарт хэвлүүлжээ. Сүхбаатарын одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одонгоор тус бүр 2 удаа, “Алтан гадас” одон, медалиуд, ЗХУ-ын одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats