Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЧОЙБАЛСАН Хорлоогийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЧОЙБАЛСАН Хорлоогийн
./1895-1952/. Цэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Чойбалсан суман нутаг Хэрлэн Цагаан талбай гэдэг газар төржээ. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайд, Цэрэг, гадаад явдлын яамны сайд, Зэвсэгт хүчний жанжин байхдаа Монгол Улсын хошой баатар /1941-07-10. №44, 1945-09-20. №77/.
1919 онд Нийслэл хүрээний Консулын дэнжийн нууц бүлгэмийн гишүүн болж хувьсгалын үйл хэргээ эхэлж, 1920 онд Зөвлөлт Орос улстай холбоо тогтоож тусламж авахаар одсон долоон хувьсгалчийн нэг. 1921 оны Ардын хувьсгалын үйл хэрэгт идэвхтэй оролцсон баруун замын байлдааныг удирдагчдын нэг ажээ. 1921-1928 онд Бүх цэргийн дэд жанжин, Цэргийн зөвлөлийн гишүүн, цэргийн жанжин, 1928-1930 онд Гадаад явдлын яамны сайд, 1931-1935 онд Мал, тариалангийн яамны сайд, 1935 оноос Ардын Сайд нарын Зөвлөлийн орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд, Цэргийн явдлын яамны сайд, Дотоод явдлын яамны сайд, Гадаад яамны сайдаар ажилласан. 1939 онд Ардын сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайдаар томилогдож нас бартлаа ажилласан нам, төр, цэргийн нэрт зүтгэлтэн байлаа. Монгол Улсын тусгаар тогтнолыг тууштай хамгаалж улс орныг хөгжүүлэх, бэхжүүлэх үйл хэрэгт их хувь нэмэр оруулсан гавьяатай ч нам, төрийн голлох удирдлагыг гартаа авч нэг хүний тахин шүтэх, захиран тушаах дэглэм тогтоон толгойлж, хувьсгалын эсэргүү, гадаадын тагнуул гэдэг нэрээр гэмгүй олон мянган хүнийг хилс хэрэгт хэлмэгдүүлж улс төрийн алдаа завхрал гаргасан байна. Монгол Улс болон бусад улсын олон одон, медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats