Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ШАГДАРСҮРЭН Чоймболын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ШАГДАРСҮРЭН Чоймболын
 /1910-1939/. Булган аймгийн Авзага сум. МАА-ийн Нисэх хүчний дарга агсан. Монгол Улсын баатар /1965-05-22. №112. Нэхэн/.
Улаанбаатар хотод 1925 онд холбооны монтёрын, 1926 онд 16 настайдаа нисэх хүчний анхны дамжаанд суралцаж нисэх онгоцны моторчны мэргэжил эзэмшиж хоёр жил ажиллаад 1930-1932 онд ЗХУ-ын Оренбург хотноо нисэхийн сургуульд очиж суралцаж нисэгч болжээ. 1930-1934 онд Улаанбаатар-Өндөрхаан-Баянтүмэн-Тамсагбулаг-Замын-Үүдийн, Улаанбаатар-Цэцэрлэг-Улиастай-Ховдын агаарын замыг нээжээ. 1932 онд баруун аймгуудад гарсан хувьсгалын эсэргүү хүчийг дарах, 1933 онд Япон-Манжийн зэвсэгт дээрэмчид, 1934 онд баруун хязгаарын ард олныг дээрэмдэн сүйтгэж байсан хасгийн бүлэг дээрэмчдийг бут цохиход оролцжээ. 1936 оны гуравдугаар сарын сүүлчээр Японы милитаристууд халдан довтлоход байлдааны үүргийг олон удаа амжилттай биелүүлсэн, Монгол ардын армийн нисэх хүчний даргын хувьд нисэх хүчнийг хөгжүүлэх, эх орноо дайсны халдлагаас хамгаалах үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулсан байна. Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор 3 удаа, улсын эрхэм нисэгч цолоор шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats