Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЦЭДЭНБАЛ Юмжаагийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЦЭДЭНБАЛ Юмжаагийн
 /1916-1991/. Дөрвөд далай хан аймгийн Үнэн зоригт ханы хошуу, одоогийн Увс аймгийн Давст сум. МАХН-ын Төв Хорооны I нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга байхдаа Монгол Улсын баатар /1966-09-16. №129/, Монгол Улсын хөдөлмөрийн баатар /1961-07-09. №168/, Монгол Улсын маршал /1979/.
Чандмань уулын аймгийн бага сургуульд 1925 онд орсноос хойш сургууль соёлын мөр хөөж 1929 онд Ховд аймгийн бага сургууль, 1929-1938 онд ЗХУ-д хоёр жилийн монгол курс, Эрхүүгийн Санхүү, эдийн засгийн рабфак, Сибирийн санхүү, эдийн засгийн дээд сургуульд суралцаж дүүргэсэн байна. 1938 оноос Улаанбаатар хотын Санхүү, эдийн засгийн техникумд багш, хичээлийн эрхлэгч, 1939 оноос Сангийн яамны орлогч сайд, сайд, Монголын худалдаа, аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны дарга /хавсран/, 1940 оноос МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, 1945-1952 онд Ерөнхий сайдын орлогч, Улсын төлөвлөгөөний хорооны дарга, 1952-1974 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, 1958-1984 онд МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга /хавсран/, 1974-1984 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргаар ажилласан нам, төрийн нэрт зүтгэлтэн юм. 1941 онд армийн комиссар, 1944 онд дэслэгч генерал, 1975 онд хурандаа генерал, 1979 онд маршал цол хүртжээ. Халхын голын байлдааны үед Монгол, Зөвлөлтийн цэргийг хоол хүнсээр хангах Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр, дэлхийн хоёрдугаар дайны үед Монголын ардын армийн жанжны орлогч, улс төрийн газрын даргаар ажиллаж, улс орныг батлан хамгаалах чадварыг бэхжүүлэх, ардын армийн нийт бие бүрэлдэхүүний байлдааны болон улс төрийн бэлтгэлийг дээшлүүлэх, японы милитаристуудыг бут цохиход Зөвлөлтийн армитай мөр зэрэгцэж оролцсон Монголын армийн байлдааны ажиллагааг удирдахад, энх цагт зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар ажиллаж Монголын ардын армийг бүх талаар хөгжүүлж бэхжүүлэхэд их гавьяа байгуулсан байна. Монгол Улс, ЗХУ /хуучин нэрээр/, бусад улсуудын олон одон, медалиар шагнагджээ. Жич: Энд зөвхөн Монгол Улсын баатар цол хүртсэнтэй нь холбогдуулан бичлээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats