Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДУГАРЖАВ Чойн
/1912-1985/. Сүхбаатар аймгийн Онгон сум. МАА-ийн VIII морьт дивизийн 23 дугаар хорооны дарга агсан. Монгол Улсын баатар /1969-08-18. №180/.
1931-1951 онд Монголын ардын армид байлдагч, тасаг, салааны дарга, суман, хорооны дарга, дивизийн жагсаал ангийн дарга, 1951-1972 онд Сүхбаатар аймгийн Онгон суманд ахлах ухуулагч, намын хэсгийн зохион байгуулагч, нэгдлийн бригад, сумын худалдаа бэлтгэлийн ангийн дарга, сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч зэрэг ажлыг хийгээд насны тэтгэвэрт гарчээ. 1939 онд Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд морьт хороо командлан оролцож, Халхын голд 20 гаруй удаагийн тулалдаанд хороогоо чадамгай удирдаж, байлдааны үүргийг гарамгай биелүүлж “Эх оронч Дугаржав” алдрыг олон түмнээс хүлээсэн байна. 1942-1943 онд баруун өмнөд хил хязгаар Байтаг богдын орчмоор улсын хил нэвтрэн орж ирсэн дайсныг хөөж гаргахад хороо командлан байлдаж үүргээ сайн биелүүлжээ. МАХН-ын XVI их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа, “Алтан гадас” одон, медалиуд, ЗХУ-ын /хуучин нэрээр/ Октябрийн хувьсгалын одон, Улаан таван хошуу одонгоор шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats