Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДОРЖ Батын
 /1914-1982/. Завхан аймгийн Алдархаан сум. БХЯ-ны сайд байхдаа Монгол Улсын баатар /1974-09-16. №253/. Армийн генерал.
Орон нутагтаа мал маллан, гэрлэж аж төрж байгаад 1935 онд цэргийн албанд татагдаж 1937 он хүртэлх хугацаанд цэргийн бага, дунд даргын сургуульд, 1948-1952 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ М.В.Фрунзийн нэрэмжит Цэргийн академи, 1969-1970 онд К.Е.Ворошиловын нэрэмжит ЗХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын цэргийн академийн дэргэдэх дээд курсэд суралцаж төгсчээ. 1937-1940 онд ардын армид салаа, суман, дивизийн дарга, 1940-1948 онд Дотоод явдлын яамны орлогч сайд бөгөөд Хязгаарын ба дотоодын цэргийн хэргийг эрхлэх газрын дарга, 1952-1956 онд Дорнод аймагт морьт бригадын дарга, Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Совмонголметалл” нийгэмлэгийн захиргааны орлогч дарга, 1956-1961 онд Цэрэг, нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд, 1961-1968 онд БНАСАУ, ХБНСЮУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 1968-1969 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны орлогч сайд бөгөөд Хязгаарын ба дотоодын цэргийн хэргийг эрхлэх газрын дарга, 1969-1978 онд Батлан хамгаалах яамны сайд, 1978 оноос Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хорооны даргаар ажиллажээ. Байлдагчаас армийн генерал, Батлан хамгаалах яамны сайд хүртэлх цэрэг армид олон жил алба хашихдаа эх орны хил хязгаарыг бэхжүүлэх, батлан хамгаалах хүч чадлыг бататгах, цэрэг армийг боловсон хүчнээр хангах, ялангуяа баруун хязгаарыг тохинуулах, хасгийн дээрэмчид, гоминданы түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэлд цэрэг дайчид, хилийн цэрэгт туслах сайн дурын бүлгийн гишүүн ард иргэдийг зохион байгуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн гавьяатай зүтгэлтэн ажээ. Ардын Их Хурлын депутатаар найман удаа, уг хурлын орлогч даргаар хоёр удаа сонгогдож, МАХН-ын X-XIII, XV-XVIII их хуралд төлөөлөгчөөр оролцож Намын Төв Хорооны гишүүнээр сонгогдож байжээ. Сүхбаатарын одонгоор хоёр удаа, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одонгоор хоёр, “Алтан гадас” одонгоор хоёр удаа, медалиудаар, ЗХУ-ын Лениний одон, Улаан тугийн одон, Эх орны дайны II зэргийн одон, медалиуд, мөн БНПАУ, БНАГУ, БНСЧСУ, ХБНСЮУ-ын одонгоор шагнагджээ. “Эх орны төлөө цохилох зүрх” дурдатгалын ном бичиж Улаанбаатарт 1981 онд хэвлүүлсэн байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats