Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ТӨМӨРБААТАР Самдангийн
/1914-1985/. Архангай аймгийн Өлзийт сум. Хилийн цэргийн VI заставын дарга агсан. Монгол Улсын баатар /1979-08-18. №246/.
Намын дээд сургуулийг 1950 онд төгссөн. Монголын ардын армийн 1935 оноос цэрэг, бага дарга, салаа, застав, сумангийн дарга, отрядын штабын туслах, ухуулгын ажлын зааварлагч, намын товчооны дарга, улс төрийн орлогч, Төв аймгийн Батсүмбэр, Увс аймгийн Баруунтурууны сангийн аж ахуйд Намын Төв Хорооны зохион байгуулагч, Архангай аймгийн Өлзийт сум, нэгдлийн дарга зэрэг хариуцлагатай алба ажлыг 40 гаруй жил хашжээ. Эх орны зүүн хязгаарт хилийн цэргийн 6 дугаар заставын дарга байхдаа 1939 оны нэгдүгээр сараас Халхын голын байлдааныг дуустал Японы түрэмгийлэгчдийн 20 гаруй удаагийн дайралтыг ангиа чадамгай удирдан няцааж, олон хүнтэй дайсны давуу хүчийг бут цохиж гарамгай гавьяа байгуулжээ. МАХН-ын XVIII их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, “Алтан гадас” одонгоор хоёр удаа, медалиудаар, мөн ЗХУ-ын /хуучин нэрээр/ “Улаан таван хошуу” одонгоор шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats