Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЖАМБАА Норпилийн
 /1918/. Баянхонгор аймгийн Богд сум. Хилийн цэргийн VII заставын дарга асан. Монгол Улсын баатар /1979-08-18. №247/.
1937 онд цэргийн албанд татагдаж бага даргын сургууль төгсөөд хилийн цэргийн Сүмбэрийн VII застав-т /П.Чогдон даргатай/ цэргийн албыг тасгийн дарга тушаалтай хааж байхдаа 1939 оны Халхын голын байлдааны үед 1-7 дугаар сард хил хязгаараар халдаж ирсэн дайсны давуу хүчний эсрэг 30 гаруй удаа тулалдаж дайсны гүнд үүрэг гүйцэтгэж байгаа заставаа хоол хүнсээр тасарч 10-аад хоноход мэргэн буудагч Д.Гуулин /улсын баатар/-гийн хамт фронт нэвтэрч ар талаасаа хоол хүнс авчирсан, отрядынхаа комиссар Цэвэгжавын хамт хилийн манаа эргэж яваад японы 10 гаруй этгээдийг олзолсон зэргээр гарамгай гавьяа байгуулж “Эх оронч” алдрыг олжээ. 1945 оны чөлөөлөх дайнд, 1946 оноос Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Ховд аймгийн Хужиртын заставын даргаар ажиллаж байхдаа 1947, 1948 онд болсон зэвсэгт тулгаралтуудад оролцжээ. Энх цагт хилийн цэргийн байгууллагад жолоочоор олон жил ажилласан байна. Сүхбаатарын одонгоор хоёр, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор гурван удаа, цэргийн гавьяаны одон, “Алтан гадас” одонгоор хоёр удаа, Монгол, Зөвлөлтийн медалиудаар шагнагджээ.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats