Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ГҮРРАГЧАА Жүгдэрдэмидийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ГҮРРАГЧАА Жүгдэрдэмидийн
 /1947/. Булган аймгийн Гурванбулаг сум. БНМАУ-ын сансрын нисэгч. Монгол Улсын баатар /1981-03-31. №94/.
Бүрэн дунд сургууль, ЗХУ-д /хуучин нэрээр/ Н.Е.Жуковскийн нэрэмжит нисэх хүчний академи төгссөн. Сөнөөгч онгоцны тусгай тоноглолын инженер, сансрын нислэгийн автоматик инженер мэргэжилтэй. Нисэх хүчинд сөнөөгч онгоцны эскадрилийн нисэгч, МАХН-ын Төв Хороонд хэлтсийн орлогч эрхлэгч, УБХТН-ийн Төв Зөвлөлийн дарга, Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн Төв зөвлөлийн дарга, Зэвсэгт хүчний Улсын агаарын довтолгооноос хамгаалах цэргийн штабын дарга, Батлан хамгаалах яамны сайд зэрэг хариуцлагатай алба ажлыг хашсаар ирлээ. Одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. 1981 оны 3 дугаар сарын 22-30 хүртэл ЗХУ-ын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков даргатай сансрын “Союз-39” хөлгийн шинжлэн судлагчаар нисч сансрын нисэгч В.В.Ковалёнок, В.П.Савиных нарын жолоодсон тойрог замын эрдэм шинжилгээний “Салют-6”, “Союз-Т4”, “Союз-39” цогцолборт 37 төрлийн туршилт судалгаа хийлцэж, эрэлхэг зориг гарган дэлхийг 146 удаа тойрч эх орны даалгаврыг нэр төртэй биелүүлэн гарамгай гавьяа байгуулсан, монголын ард түмний хайртай хүү билээ. Ардын Их Хурлын депутатаар хэд хэдэн удаа сонгогдож, 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан ба УИХ-ын гишүүнээр 2 дахь удаагаа сонгогджээ. 1981 оноос хойш МАХН-ын их хурлуудад төлөөлөгчөөр оролцож Намын Төв хороо, Намын Бага хурлын гишүүнээр сонгогдсон байна. “Зүрхнээ холбоотой дэлхий” дурдатгалын ном бичиж Улаанбаатарт 1983 онд хэвлүүлсэн байна. Сүхбаатарын одон, бусад одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats