Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ДҮҮДЭЙ Түүвэйн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДҮҮДЭЙ Түүвэйн
/1921-2000/. Увс аймгийн Зүүнговь сум. Ахмад дайчин. Монгол Улсын баатар /1985-08-31. №194/.
Монголын ардын армид 1940-1943 онд Матадын 8 дугаар дивиз, Сайншандын мотомеханикжуулсан 7 дугаар хуягт бригадад байлдагч, 1943-1953 онд хуягт 7 дугаар бригадад салаа, ротын захирагч, 1953-1969 онд Улаанбаатар хотын тоосгон завод, Барилгын хэрэг эрхлэх газрын харьяа ангийн дарга, 1969-1982 онд Ардын армийн 121, 012 дугаар ангид болон Батлан хамгаалах яамны ар талыг удирдах газарт ажиллаж байгаад насны тэтгэвэрт гарчээ. 1945 оны чөлөөлөх дайнд түүний хариуцсан салаа фронтын тэргүүн эгнээнд явж 8 дугаар сарын 19-21-нд Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг эзлэн авах тулалдаанд гарамгай байлдаж Монгол Улсын баатар дөрвийг /Л.Аюуш, С.Дампил, Д.Данзанваанчиг, М.Жанчив/ төрүүлсэн байна. 1951 онд Ардын Их Хурлын анхдугаар сонгуулиар депутатаар сонгогдож байжээ. Сүхбаатарын одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Цэргийн болон Хөдөлмөрийн хүндэт медаль, бусад медалиуд, ОХУ-ын Алдарын одонгоор шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats