Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЛХАГВАСҮРЭН Жамъянгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЛХАГВАСҮРЭН Жамъянгийн
 /1912-1982/. Булган аймгийн Сайхан сум. Хурандаа генерал агсан. Монгол Улсын баатар /1989-07-19. №115. Нэхэн/.
1921 оны намар нагац ах Нямдаа шавь орж бичиг үсэг заалгаж, улмаар 1925 онд Булган уулын хошууны танхимд суралцаад хошууны тамгын, Богд хан уулын аймгийн яамны бичээч болжээ. Цэргийн албанд 1932 онд сайн дураараа явж Тамсагбулагийн 15 дугаар морьт хороонд алба хааж хороо, дивизийн эх зохиогч, нууцын дарга, бага даргаар ажиллажээ. 1934 онд цэргийн бага дарга нарын давтан курст, тэндээсээ ЗХУ-д /хуучин нэрээр/ Улс төрийн академийн түргэвчилсэн курст суралцаад 1939 онд эх орондоо ирэнгүүт нь Цэргийн яамны Улс төрийн газрын орлогчоор, дөрвөн сарын дараа уг газрын даргаар томилжээ. 1939 онд манай улсад халдан довтолсон Японы түрэмгийлэгчдийн эсрэг Монгол, Зөвлөлтийн хоёр армийн анги нэгтгэлүүдийг нэгтгэж армийн 4 дүгээр бүлгийг байгуулахад түүний командлагч Г.К.Жуковын орлогчоор томилогдож МАХЦ-ийг командлан Халхын голын байлдааныг хамтран удирдаж ялалт байгуулсан байна. 1948 он хүртэл Бүх цэргийн жанжны орлогчоор ажилласан үед нь 1945 оны чөлөөлөх дайн, 1947 оны баруун хилийн зэвсэгт тулгаралтууд болжээ. Чөлөөлөх дайнд Монгол-Зөвлөлтийн морьт механикжуулсан бүлгийн командлагч И.Плиевийн орлогчоор ажиллаж Монголын армийг командлаж оролцжээ. 1948-1951 онд ЗХУ-д М.Фрунзийн нэрэмжит Ерөнхий командлалын академид суралцаж, түүнээс хойш Цэргийн ерөнхий сургуулийн захирал, Цэрэг, Нийгмийг аюулаас хамгаалах яамны орлогч сайд-ардын цэргийн командлагч, Улсын биеийн тамир, спортын хорооны дарга, Ардын цэргийн хэргийг эрхлэх яамны сайд, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн газарт товчоо, хэлтсийн дарга, БНБАУ-д суугаа элчин сайд зэрэг хариуцлагатай алба ажлыг хашсан байна. Монголын ардын армийн удирдах дээд албан тушаалд бараг 30 жил ажиллаж эх орны батлан хамгаалах хүчийг бэхжүүлэх, дарга, дайчдыг цэрэг, эх оронч үзлээр хүмүүжүүлэх, Монгол, Зөвлөлтийн цэргийн байлдааны ажиллагааг зохицуулж удирдах, хоёр армийн хамтын ажиллагааг өргөжүүлж бэхжүүлэх, тайван цагийн зохистой бүтэц бүхий байлдах чадвартай армийг хадгалж хөгжүүлэхэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн жанжин, зүтгэлтэн байжээ. 1940-1971  он хүртэл Улсын Бага Хурлын гишүүн, Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, 1939-1947 онд МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгч, УТТ-ны орлогч гишүүн, намын 7 удаагийн их хурлын төлөөлөгч, НТХ-ны гишүүн байжээ. Сүхбаатарын одонгоор 4, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 4, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор нэг, Цэргийн гавьяаны одонгоор 3, “Алтан гадас” одонгоор нэг, ЗХУ-ын /хуучин нэрээр/ Суворовын 2 дугаар зэргийн одон, Октябрийн хувьсгалын одон, Улаан таван хошуу одон, Югославын цэргийн нэгдүгээр зэргийн одон, нийтдээ Монгол, ЗХУ, Унгар, Польш зэрэг улсуудаас 25 одон, медалиар шагнагджээ. Дурдатгалын “Цэрэг эрийн замналаас” /УБ. 1971/, “Сэтгэлд шингэсэн он жилүүд” /УБ.1981/, “Тулалдаант он жилүүд” /УБ. 1984/ номууд туурвиж хэвлүүлсэн байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats