Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАВААЖАВ Дамдингийн
 /1911-1975/. Булган аймгийн Хутаг сум. Налайхын нүүрсний уурхайн уурхайчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1957-12-25. №187/.
Нас биед хүрч ардын цэргийн албыг хаасныхаа дараа 1938 онд Налайхын уурхайд ажилчин болж малтагч, бэхэлгээчнээр 1965 он хүртэл ажиллажээ. Анхдугаар таван жилд /1948-1952/ 9 жил 9 сарын ажил хийж, хоёрдугаар таван жилийн /1953-1957/ нормоо 123 хувь биелүүлж, 1954 оны 2 дугаар сарын 26-нд уурхайн гүнд 15,5 метр цэвдэг газрыг хажуу тийшээ малтаж манай уурхайчдын түүхэнд шинэ дээд амжилт гаргаж, өдрийн нормоо 900 гаруй хувиар биелүүлсэн байна. 17 дугаар уурхайнхан усан судалтай шавартай таарч бэрхшээл тохиолдоход очиж 21 метр гүнзгийрэлтийг 10-аадхан хоногт дуусгаж байжээ. Уурхайн аль л бэрхшээлтэй хэсэгт гүнзгийрүүлэн малтах ажил хийж, мэргэжилдээ 30 гаруй хүнийг дагалдуулан сургасны олонх нэгдүгээр зэргийн малтагчид болжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор 2 удаа, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats