
/1905-1973/. Булган аймгийн Хишиг-Өндөр сум. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын “Лениний зам” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1959-07-10. №116/.
Бага наснаасаа мал маллаж, 1940 онд хөдөө аж ахуйн нэгдэл /Авзага сумын Харцагын нэгдэл гэж байсан/-ийг үүсгэн байгуулалцсан тэр цагаас нэгдэлд хоньчноор ажиллахдаа анх хүлээн авсан 515 хонио үр төлөөр өсгөж, 1947-1953 онд сүргээсээ жил бүр 50 орчим хонийг ялгаж хоёр төллүүлж, 1953 оны намар 1000 эр төлөг авч маллан 1954 онд шүдлэн эх хонь бүрийг дунджаар 46 кг жинтэйгээр улсын бэлтгэлд тушааж, үүнээс хойших жилүүдэд хонь бүрт хаврын жин дээр нь дунджаар 24,1-25,1 кг тарга нэмэгдүүлж, нэгжээс урт, ахар нийлсэн 2,9 кг ноос авч хөдөлмөрийн гарамгай амжилт гаргаж байсан алдарт хоньчин байжээ. Ардын Их Хурлын депутатаар 5 удаа сонгогджээ. Сүхбаатарын одонгоор хоёр удаа, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.