
/1927-1997/. Төв аймгийн Бүрэн сум. Төв аймгийн Батсүмбэрийн сангийн аж ахуйн саальчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1959-07-10. №117/. Эмэгтэй.
Төв аймгийн Батсүмбэрийн сангийн аж ахуйд олон жил саальчнаар ажиллахдаа “Алатау” үүлдрийн үнээг нутагшуулж, нутгийн үүлдрийн үнээ бүрээс 2007 литр сүү сааж, “Мянгат саальчин” өргөмжлөлийг хүртэж хөдөлмөрийн гарамгай амжилт гаргасан байна. Олон эмэгтэйг саальчны ажил мэргэжилд сургаж дадлагажуулсан халамжлан хүмүүжүүлэгч байжээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XIV, XV, XVI их хуралд төлөөлөгчөөр оролцож Намын Төв Хорооны гишүүнээр сонгогдож байжээ. Сүхбаатарын одонгоор хоёр удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор хоёр удаа, “Алдарт эх” II зэргийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн медалиудаар шагнагджээ. Төрүүлсэн охин Х.Уртнасан нь төрийн шагналт, ардын жүжигчин, охин Х.Далантай нь УГЖ.