Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

НУГА Төмөрханы
 /1924-2000/. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сум. Баян-Өлгий аймгийн Далакөл сумын “Алта өлке” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1959-12-24. №218/.
МАХН-ын дээд сургуульд суралцаж 1947 онд төгсчээ. 1933-1942 онд хилийн заставт ажилчин, 1942-1944 онд хилийн цэрэгт байлдагч, 1950-1951 онд МҮЭ-ийн Төв Зөвлөлийн Налайхын уурхайг хариуцсан байцаагч, 1952-1955 онд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын намын үүрийн орлогч нарийн бичгийн дарга, клубын эрхлэгч, ахлах ухуулагч, 1955-1956 онд мөн сумын “Харганат” нэгдлийн дарга, 1956 оноос нэгдэлд хоньчноор ажиллажээ. 1959, 1960 онд 298-523 хонь төллүүлж 301-523 хурга бойжуулж, нэгжээс 2500-2800 грамм ноос авч бахдам амжилт гаргажээ. Ардын Их Хурлын депутатаар 2 удаа, АИХ-ын орлогч даргаар сонгогдож, МАХН-ын 3 удаагийн их хуралд төлөөлөгчөөр оролцож, НТХ-ны гишүүнээр сонгогдож, нэгдэлчдийн II их хуралд төлөөлөгчөөр оролцож байжээ. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын болон ялалтын ойнуудын медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats