
/1925/. Архангай аймгийн Төвшрүүлэх сум. Архангай аймгийн Төвшрүүлэхийн
сангийн аж ахуйн механикч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар
/1960-02-29. №45/.
1940 онд 15 настайгаасаа газар тариалангийн үйлдвэрлэлд оролцож тракторчноос сангийн аж ахуйн ерөнхий механикч хүртэл өсөж хөгжин олон жил ажиллажээ. Тракторч-комбайнчаар ажилласан 20 гаруй жилдээ төлөвлөгөөт үүргээ тогтмол 150-350 хувь биелүүлж байжээ. Атрын анхны сангийн аж ахуйн нэг Угтаалын сангийн аж ахуй байгуулагдахад саналаараа очиж залуу механикжуулагчдад арга туршлагаа зааж эзэмшүүлэн ажилд нь дадлагажуулах, техникийн засвар үйлчилгээг сайжруулах, норм төлөвлөгөөг биелүүлж тавигдсан зорилтыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 2, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.