
/1925-1991/. Өмнөговь аймгийн Баян-Овоо сум. Сэлэнгэ аймгийн Ерөөгийн сангийн аж ахуйн комбайнч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1960-02-29. №46/.
1952 оноос Сэлэнгэ аймгийн Ерөөгийн сангийн аж ахуйд тракторч-комбайнч, тасгийн даргаар олон жил ажиллажээ. 1960 он хүртэлх 7 жилд газар хагалах, авч хадах, ургац хураах төлөвлөгөөг жил бүр 130-140 хувь биелүүлж байсны дотор 1959 оны хавар 1083 га талбайд үрэлгээ хийж, намар нь ажлын 16 хоногт 524 га-гийн тариа хадаж, 8425 центнер улаан буудай цайруулж, 2225 литр шатахуун хэмнэж бахдам амжилт гаргажээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.