
/1926-1998/. Архангай аймгийн Эрдэнэмандал сум. Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн тракторч-комбайнч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1961-01-11. №08/.
1942 оноос Төв аймгийн Жаргалант, Сүмбэр сум, сангийн аж ахуйд механикжуулагч, бригадын даргаар 46 жил ажиллаад 1988 онд насны тэтгэвэрт гарчээ. “ДТ-54” трактораар 1958 онд зөөлөнд шилжүүлснээр 490 га, 1959 онд ажлын 79 хоногт 1364 га, 1960 онд ажлын 68 хоногт 1025 га газар хагалж, 313 га-гаас 4874 центнер ургац хурааж, 1959-1960 онд “С-6” комбайнаар 481-513 га-гийн тариа хадаж, 3820-4874 центнер ургац хурааж жил бүр 5000 шахам литр шатахуун хэмнэж гарамгай амжилт гаргажээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, улсын тэргүүний тариаланчдын удаа дараагийн зөвлөлгөөнд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор тус бүр 2 удаа, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.