Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДОЛГОР Дуламын
/1920-1975/ Өвөрхангай аймгийн Дөлгөөн сум. Төв аймгийн Батсүмбэрийн сангийн аж ахуйн ногоочин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1961-01-11. №10/. Эмэгтэй.
1936 онд хөдөөгөөс Улаанбаатарт очиж сувилагчийн түр дамжаанд орж суралцаж төгсөөд төв больницод жижүүрийн сувилагчаар 7 жил ажиллаад Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Сөгнөгөр дэх цэргийн аж ахуйд очиж ажилчин болж, улмаар уг аж ахуй 1954 оны VI сард сангийн аж ахуй болж өөрчлөгдөхөд Сөгнөгөрийн ногооны тасагт ногоочин болжээ. Уг сангийн аж ахуйд ногоочноор 21 жил ажиллахдаа агрономичийн хэмжээний мэдлэг, дадлагатай болж жил бүрийн ургац авах төлөвлөгөөг тогтмол давуулан биелүүлсний дотор га тутмаас 1959 онд 32 тонн  байцаа, 21 тн төмс, 1960 онд 53 тн байцаа, 25 тн сонгино, 51 тн манжин хурааж, аж ахуйдаа 485 мянган төгрөгийн цэвэр ашиг оруулж бахдам амжилт гаргасны сацуу 30-аад хүнийг ногоочны ажилд дагалдуулан сургасан байна. Ардын Их Хурлын депутатаар 2 удаа сонгогдож, МАХН-ын ХV их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус бүр 2 удаа, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats