
/1937/. Дорнод аймаг. Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн тракторч-комбайнч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1961-01-11. №11/.
1953 онд 16 настайгаасаа газар тариалангийн үйлдвэрлэлд оролцож 1954 оны хавар тракторчин Ц.Төмөр /хөдөлмөрийн баатар/-тэй нэг трактор дээр ээлжлэн ажиллаж 500 га талбай хагалалцаж жилийн нормыг нэг улиралд багтаасан бол зун нь 160 га атар газар хагалж, 1400 га талбайн өвс зөөж нормоо 251 га-гаар давуулж, 1956 онд “ДТ-54” трактороор ажлын 89 өдөрт 1262 га газар хагалж, 3 жилийн бүтээлээрээ шалгарч Москвад болсон ДЗО-ны VI их наадамд төлөөлөгчөөр оролцжээ. 1957, 1958 онд урьдын амжилтаа ахиулан бататгаж 1960 онд тракторын нормыг 243 хувь, комбайныхыг ажлын 13 хоногт 155 хувиар биелүүлж, 1960 онд ажлын 14 өдөрт 7033 центнер тариа хурааж, 1895 литр шатахуун хэмнэж бахдам амжилт гаргаж байжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, медалиудаар шагнагджээ.