
/1914/. Архангай аймгийн Лүн /Одоогийн Өвөрхангай аймгийн Хархорин/ сум. Улаанбаатар хотын оёдлын VI артелийн хивсний тасгийн мастер байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1961-06-29. №146
Улаанбаатар хотын тоосгон завод, оёдлын 6 дугаар артель, Хивс, сүлжмэлийн үйлдвэрт олон жил ажиллажээ. Гар хивсний тасагт эрхлэгч, мастер, мэргэжилтэн, дархан, мужаан, зураач, будагчин, нэхмэлчний үүрэгт ажлуудыг олон жил давхар гүйцэтгэхдээ хивсний үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлж бүтээгдэхүүний үзэмж хийц, чанарыг сайжруулж, олон хүнийг хивс нэхэх арга ажиллагаанд сургаж дадлагажуулан, хөдөлмөрийн бахдам амжилт гаргажээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор шагнагджээ.