Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЖИЖЭЭ Даваасүрэнгийн
/1922/. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сум. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын “Хөдөлмөр” нэгдлийн тэмээчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1961-07-05. №154/. Эмэгтэй.
Бага наснаасаа ахмад тэргүүний хүмүүсийн арга туршлагаас суралцаж тэмээ маллагааны арга ухааныг эзэмшин, 1958 оноос сумынхаа “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар ажиллахдаа эхний 4 жилд 159 ингэнээс 159 ботго бойжуулсан жишээлэнгээр жил бүр 300 орчим тэмээ маллан онд бүрэн оруулж, ээлжийн ингэ бүрээс ботго бойжуулж, нэгжээс дунджаар 200 литр сүү сааж хөдөлмөрийн бахдам амжилт гаргажээ. Сум, аймгийнхаа олон арван тэмээчинд арга туршлагаа зааж эзэмшүүлэн халамжлан хүмүүжүүлсэн байна. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats