
/1933/. Увс аймгийн Завхан сум. Увс аймгийн Завхан сумын “Сангийн далай” нэгдлийн адуучин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1961-08-25. №233/.
1955 онд сумынхаа “Сангийн далай” нэгдэлд элссэний хойтонгоос эхлэн адуучнаар ажиллахдаа эхний 5 жилд 230-636 адуу маллаж онд бүрэн оруулж, жил бүр 120-150 гүү төллүүлж гарсан унага бүрийг бойжуулж, нэгжээс 500-625 грамм хялгас, 400-500 грамм хөөвөр ашиглаж үйлдвэрлэлийн даалгавруудаа тогтмол давуулан биелүүлж бахдам амжилт гаргаснаа дараагийн жилүүдэд бататган хамгаалжээ. Сүхбаатарын одон, ойн хүндэт медалиар шагнагджээ.