
/1904-2000/. Дундговь аймгийн Хулд сум. Дундговь аймгийн Хулд сумын “Талын цэцэг” нэгдлийн тэмээчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1961-10-27. №279/. Эмэгтэй.
1957 онд нутгийн ардуудтай хамтран нэгдэл санаачлан байгуулж, анх 140 тэмээ хүлээн авч хорогдолгүй маллан дөрвөн жилд 215 ингээс 216 ботго бойжуулж, тэмээ бүрээс дунджаар 5,1-5,8 кг ноос, ингэ бүрээс 100-120 литр сүү сааж байлаа. Нэгдэлчдийн хоёрдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одонгоор хоёр удаа, “Алтан гадас” одонгоор шагнагджээ.