
/1935/. Хөвсгөл аймгийн Тариалан сум. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын МААМС-ын СХ-ийн төлөө бригадын ахлагч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1961-11-14. №289/.
Хөвсгөл аймгийн Их-Уул суманд Мал аж ахуйн машинт станцад 1952-1957 онд тракторч, 1959-1963 онд бригадын дарга, 1963 оноос механикчаар ажиллаж байгаад ХААДС-д суралцаж инженер механик мэргэжилтэй болж Сэлэнгэ аймгийн Шаамарын сургууль комбинатад багш, Хөвсгөл аймгийн Рашаант сумын “Улаан-Од” нэгдлийн тариалангийн бригадын дарга, механикч зэрэг алба ажлыг хийсээр иржээ. Их-Уулд байхдаа норм төлөвлөгөөгөө ямагт давуулан биелүүлж, МААМС-ын социалист хөдөлмөрийн бригад, Рашаантын тариа бригадын хөдөлмөрийн хамт олныг чадамгай удирдан зохион байгуулж тогтвортой амжилт бүтээлийн эзэд, аймаг, улсад дээгүүр байр эзэлдэг болгож чадсан байна. Сүхбаатарын одон, бусад одон, медалиар шагнагджээ.